Ерөөлөөр Учирч

Ертөнцөөр Аялуулана

Компанийн ерөнхий танилцуулга:

2009 он -“U Travel” LLC

Ю трэйвел ХХК нь 2009 онд Монголын аялал жуулчлалын салбарт аяллын шинэ стандартыг бий болгох эрхэм зорилготойгоор байгуулагдан Монгол орны төдийгүй гадаадын улс орнуудад чиглэсэн сонирхолтой , мэргэжлийн зохион байгуулалт бүхий аяллуудыг дотоод болон гадаадын аялагч жуулчдад үзүүлж байна. Тухайн зорилгынхоо хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт байгаа түнш байгууллагуудтай хамтран гадаадын 18 улсад аялуулахаас гадна Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль , түүх , соёлын өлгий нутгуудад мөн аялуулж байна.

30 гаруй орноос жуулчид хүлээн авч байсан

Мөн бид Ази, Европ , Америк тивийн 30 гаруй орноос жуулчид хүлээн авч байсан туршлагатай билээ.  Монгол орны гайхам сайхан байгаль, түүх соёлыг сурталчлан таниулахын тулд идэвхийлэн ажиллаж байна.

Салбарт 10 жил ажилласан туршлагатай

Манай компани нь аялал жуулчлалын салбарт 10 жил ажилласан туршлагатай боловсон хүчинтэй бөгөөд бидний гадаад дахь харилцагч аяллын компаниуд ч мөн олон жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай тур операторууд байдаг юм.

 

2016 болон 2017-ны “ Аялал жуулчлалын салбарын шилдэг Аж ахуйн нэгж”

Бид бүхний үйл ажиллагааг Монголын Маркетинг Менежментийн холбооноос өндрөөр үнэлж 2016 болон 2017-ны “ Аялал жуулчлалын салбарын шилдэг Аж ахуйн нэгж”-ээр  шалгаруулан өргөмжилсөн нь бидний зорилгодоо хүрэхэд томоохон урам зориг болсон.

2018 – Тусгай зөвшөөрөл

Мөн манай компани нь 2018 онд аялал явуулах тусгай зөвшөөрөл болох Inbound & outbound эрхээ авсан болно.

2019 – 250 хүний аялал

2019 онд МИАТ –аас Чартер нислэг авч  250 хүний аяллыг амжилттай зохион байгуулсан арвин туршлагатай  билээ.